Сангийн сайдын хүүхдийн мөнгөний талаарх ХОЁР ӨӨР МЭДЭГДЭЛ
2022.09.28 •
1м унших
Хүүхдийн мөнгийг ирэх онд хэрхэх талаарх асуудал иргэд, олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Сангийн яам нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн 100,000 төгрөгөөр олгоно гэж өчигдөр мэдээлсэн.
Гэтэл өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа нийт хүүхдийн 91 хувьд олгох боломжтой гэв. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд байран дээрээ хоёр эргэчихэж байгаа нь энэ. Ийн өөрчлөлт хийх болсон нь “төсвийн хэмнэлтээ дорвитойхон хийхгүй байж хүүхдийн тоог буурууллаа” гэх хүмүүсийн хэл амнаас болсон бололтой. Ямартаа ч тэрбээр төсвийн хэмнэлт дээр томоохон тохиргоонууд хийснээр хүүхдийн мөнгийг 90 гаруй хувьд нь өгөх боломжтой болсон гэж мэдэгдэв.