Б.Баярсайхан: Би дарга сайд болох гээд энэ тэрүүгээр гүйгээд байдаг хүн биш
2022.09.28 •
1м унших
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэлийг "улны айлууд" хэмээх нэр томьёо хэрэглэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн өчигдөр огцруулсан. Харин түүний оронд томилогдох шинэ сайдад хэд хэдэн хүний яригдаж байгаа талаар сошиал орчинд түгээд байгаа. Тэдгээрийн нэгийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан гэх.
Тэгвэл түүний зүгээс цахим хуудсаараа дамжуулж "Сайд болохыг хүсэж байгаа хүмүүс нь мөрөөрөө ажлаа хөөцөлдөнө үү!!!. Намайг дунд нь харлуулж зохион байгуулалттай нүдэхээ зогсооно уу, хаанаас, хэнээс гэдэг нь мэдэгдээд байна. Дарга сайд болох гээд энэ тэрүүгээр гүйгээд байдаг хүн биш гэдгээ албан ёсоор хэлье" хэмээн эл мэдээлэлд няцаалт хийжээ.