ОХУ-ын иргэнд зодуулсан гэх иргэний биеийн байдал хүнд байна
2022.09.28 •
1м унших
ОХУ-ын иргэн архидан согтуурч, монгол залуугийн толгойг алхаар цохин гэмтээсэн гэх хэрэг олныг цочирдуулаад байгаа. Тухайн хэрэг 2022 оны есдүгээр сарын 23-ны 00:30 цагт гарсан байдаг. Тэгвэл монгол иргэний биеийн байдал хүнд, эмнэлгийн сэхээний тасагт ухаан ороогүй байдалтай байгаа аж. Харин цагдаагийн байгууллагаас ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулах арга хэмжээг авч, мөн түүнтэй хамт архидан согтуурсан хоёр монгол иргэнийг саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.