Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ачааны галт тэрэг осолдсон талаар бид мэдээлсэн. Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт "Урьд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандлын төмөр замын чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан осол боллоо. Тодруулбал, Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн Шанд гэх зөрлөгт уг осол гарсан.
Нийтдээ цуваанд 17 вагон явж байсан. 14 нь төмөр замын ресс төмөр, гурав нь төмөр замын дэр ачсан байсан. Ханги-Мандлын төмөр замын бүтээн байгуулалтыг барьж буй ачаа юм билээ.
Ачсан ачаатай вагон замаас гарч унасан. Вагонд гурван хүн зорчиж байсан. Биеийн байдал гайгүй байна. Хүний амь нас эрсдээгүй.
Осол урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байх гэсэн дүгнэлт гарсан. Мөн вагоны машинист нь согтуу байсан гэх мэдээлэл ирж байна" гэв.
Үргэлжлүүлэн , "зүтгүүр, вагон бүгд “Монголиан Транс Ложистик” компаний өмч бол төмөр зам нь Эрдэнэс Тавантолгойн харьяа юм" гэв.