Урсгал сөрж зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг шалгаж байна
2022.09.28 •
1м унших
Өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын дугаартай машин урсгал сөрсөн асуудал сөхөгдөж, цахим орчин бичлэг цацагдсан. Тэгвэл тухайн зөрчлийг бүртгэлжүүлж, Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцах тооцох юм. Мөн ОХУ-аас ирсэн иргэд танхайрч, монгол иргэнийг зодож гэмтээсэн гэх хэрэг ч хуулийн байгууллагад шалгагдаж байна.