CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2 Жилийн өмнө • 1м унших

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдлүүд, Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг тус намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдлүүдийг хэлэлцэв.

1.    Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас:

-2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ-35 дугаар албан бичгээр “... Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Эрдэнэ мөн болохыг ... баталгаажуулан, намын 14 дүгээр Их хуралд уламжлан хэлэлцүүлэхээр 37 тоот тогтоол гаргасан, ...  Ардчилсан намын 14 дүгээр Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж, дээрх 37 дугаар тогтоолыг хэлэлцэн, ... батламжилж, Улсын дээд шүүхэд уламжлахаар шийдвэрлэсэн” гэж, “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэх талаар”;

-2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ХЭГ/40 дүгээр албан бичгээр мөн ижил агуулгатай, “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэх талаар”;

-2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ХЭГ/39 дүгээр албан бичгээр “Ардчилсан намын 14 дүгээр Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, намын Үндэсний бодлогын хорооны гишүүд, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн батламжилсан шийдвэрийг гаргасан ... мэдээллийг хүргүүлж байна” гэх албан бичгүүдийг тус тус;

2.    Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, П.Нүрзэд, Б.Ган-Очир нараас:

-2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02/166 дугаар албан бичгээр “Ардчилсан намын Ээлжит бус Их хурал 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуралдан, тус намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт /оруулсан/, мөн... Ардчилсан намыг тодорхой хугацаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг Ө.Шижирт олгосон ... тул Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, түүнчлэн ... Ө.Шижирийг  Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийж өгнө үү ...” гэх;

-2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 02/178 дугаар албан бичгээр  “... намын Үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.10.1.1-д зааснаар намын дарга С.Эрдэнэ огцорсонд тооцогдсон. ... Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоол ...-оор бүртгэсэн дүрмийн өөрчлөлт нь огцорсонд тооцогдсон даргад буцаж үйлчлэхгүй. ... Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.12.1, 5.12.4.11 дэх заалтуудад ... зохицуулсны дагуу Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг тэргүүн дэд дарга /Ө.Шижир/-т олгосон” гэх агуулгатай “Нэмэлт тайлбар өгөх тухай”  гэх албан бичгүүдийг тус тус Улсын дээд шүүхэд ирүүлэв.

3.    Түүнчлэн дээрх өргөдлүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан:

-Ардчилсан намын гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн, 14 дүгээр Их хурлын төлөөлөгч гэх Д.Алтанхуягаас 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “... С.Эрдэнэ нь өөрийгөө Ардчилсан намын дарга мөн, Улсын дээд шүүхийн бүртгэлд би Ардчилсан намын даргаар бүртгэлтэй байгаа гэж намын гишүүдийг хууран мэхэлж намын үйл ажиллагааг дүрмийн бус аргаар удирдан явуулсаар байна. ... Ардчилсан намын 14 дүгээр Их хурлаас гаргасан гэх дүрмийн бус “С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх тухай” хүсэлтийг татгалзаж өгнө үү ...”  гэх агуулгатай “Өргөдөл гаргах тухай”;

-Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ХЭГ/43 дугаар албан бичгээр “Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэх асуудлаар Ардчилсан намын бүтцийн аль ч байгууллагаас шийдвэр огт гаргаагүй” гэж, “Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг эс зөвшөөрөх тухай”; 

-Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ХЭГ/44 дүгээр албан бичгээр “... Ардчилсан намын зүгээс дээрх нэр бүхий этгээдүүдийг Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр огт томилоогүй, ... нэр бүхий хэсэг бүлэг иргэд Ардчилсан намын нэрийг барин хүчингүйд тооцож, ашиглахыг хориглосон ... тамганы дардас хэрэглэн, Улсын дээд шүүхэд ... өргөдөл хүргүүлсэн ... уг хүсэлтийг хүлээн авахгүй байх үндэслэл болно. Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн Улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх гэсэн хууль бус үйлдлийг ... Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна” гэх агуулгатай “Шаардлага хүргүүлэх тухай”;

-Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ХЭГ/45 дугаар албан бичгээр “иргэн И.Мөнхжаргал гэгч өөрийгөө Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн нэрлэж, Ардчилсан нам хэзээ ч хуралдаагүй Их хурлын /2022.08.18/ шийдвэр гэх зүйлийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ... Ардчилсан намыг төлөөлөн Улсын дээд шүүхэд өргөдөл гаргах эрхгүй этгээд ...тул И.Мөнхжаргал, Ө.Шижир нарын гаргасан өргөдлийг хэлэлцэхээс татгалзан буцааж өгнө үү” гэх агуулгатай “Хүсэлт хүргүүлэх тухай”  албан бичгүүдийг тус тус Улсын дээд шүүхэд ирүүлжээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар эдгээр өргөдөл, хүсэлт, албан бичгүүдийг нэгтгэн хэлэлцээд, Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас өмнө гаргасан тогтоолуудад заасан зөрчил арилаагүй хэвээр байна гэж үзэж, хүсэлтүүдийг тус тус хангахгүй, бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Г.Занданшатар:Уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалыг хадгалж хамгаалахад онцгойлон анхаарна
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
Түймрийн улмаас учирсан хохирол 6 тэрбум төгрөгт хүрчээ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Гаалийн даргыг “гадуурхах” ажиллагаа эрчимжлээ
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
Казахстан улс Монголоос 500 ямаа худалдаж авахаар төлөвлөжээ
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
Амралтын өдрөөр ХӨСҮТ ажиллана
17 цагийн өмнө • 1м унших
Шууд
Долдугаар сард олгох нийгмийн халамжийн хуваарь
17 цагийн өмнө • 1м унших
Шууд
Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга
17 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Хамтарсан Засгийн газрын сайд нарынхаа араас алхаад марш
2025-06-26 • 1м унших
Улс төр
НЯЦААЛТ
2025-06-26 • 1м унших
Шууд
БНХАУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ТӨГСӨГЧДӨД 115 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
2025-06-26 • 1м унших
Шууд
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 700-ААС ДЭЭШ ОНОО АВСАН БАГШ, СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
2025-06-26 • 1м унших
Шууд
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХИРАЛ АСАН Д.АНГАР САНХҮҮГИЙН ЛУЙВАР ХИЙЖ ЯВНА
2025-06-26 • 1м унших
Шууд
Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр “маш өндөр” түвшинд үнэлэгджээ
2025-06-26 • 1м унших
Шууд
Сэлэнгэ аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
2025-06-26 • 1м унших
Улс төр
“ЭРДЭНЭС МОНГОЛ”, С.НАРАНЦОГТЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ДАВРААСААР БАЙХ УУ?
2025-06-26 • 1м унших
Шууд
Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг хүргүүллээ
2025-06-25 • 1м унших
Шууд
Эрчим хүчний зарим компанийг нэгтгэлээ
2025-06-25 • 1м унших
Шууд
Тендер нэрээр төсвийг цөлмөгчдөд хариуцлага тооцъё
2025-06-25 • 1м унших
Улс төр
Б.Жавхлан: Засгийн газрын нөөц хөрөнгө 50 тэрбум байна
2025-06-25 • 1м унших
Шууд
Б.Дэлгэрсайхан: Бид ирэх 100 жилийн автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шинэ зорилтыг хамтдаа хэлэлцэн баталгаажуулна
2025-06-25 • 1м унших
Улс төр
Хууль бусаар хууль тогтоох байгууллагад орж ирсэн хууль тогтоогчдоо хариуцлага тооцооч ээ
2025-06-25 • 1м унших
Ярилцлага
Х.ЭРДЭНЭБУЛГАН: Монгол малын махыг үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлчихвэл нүүрс, төмрийн хүдрээс ч илүү мөнгө олох боломжтой
2025-06-25 • 1м унших
Улс төр
Элчин сайд нарт хөрөнгө оруулалт татаж ажиллахыг үүрэгдэв
2025-06-25 • 1м унших
Шууд
Аж ахуйн нэгжүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгоно
2025-06-25 • 1м унших
Улс төр
МҮЭ, УИХ-ын гишүүн рүү тэмүүлэх замын эхний шат уу?
2025-06-24 • 1м унших
Шууд
С.Ганбаатар: У.Хүрэлсүхээ сайн шалгаарай, яршиг амар зүгээр
2025-06-24 • 1м унших
Шууд
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
2025-06-24 • 1м унших
Шууд
"Хүрээ цам Даншиг наадам"-ын хөтөлбөр
2025-06-24 • 1м унших
Шууд
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч айлчилна
2025-06-24 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ
2025-06-24 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх