"ААН, байгууллагын цахилгааны тарифыг чөлөөлж, айл өрхийнхийг хэвээр үлдээнэ"
2022.09.28 •
1м унших
Өрхийн тарифыг хэвээр үлдээж, аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг чөлөөлөхөөр болж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан онцлов. Эрчим хүчний салбарын томоохон хөрөнгө оруулалтыг төсвөөс хийж байгаа. Тиймээс байгууллагын тариф нэмэхийг төсвийн бодлогоор дэмжиж байгаа аж. Ингэснээр энэ оноос ус, дулаан, цахилгаанаа төсвөөс санхүүжүүлдэг төсвийн байгууллага дээр урсгал зардлыг нэмэгдүүлж тооцох юм.