Д.Монголхүү: Гар буу олж авъя
2022.05.17 •
1м унших
МОАХ-ны дарга Д.Монголхүү цахим хуудсаараа дамжуулан нүүрээ халхалсан залуучууд гэрт нь нэвтэрч, зодоод зугтсан хэмээн мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр "Өнгөрсөн шөнө нүүрээ халхалсан гурван залуу гэрт нэвтэрч, намайг зодоод зугтлаа. Нөхцөл байдал иймдээ тулж байгаа бол гар буу олж авъя. Цагдаад тэмдэглүүлж, гурван залууг олж авах ёстой. Тэгээд хэн явуулсаныг нь мэдэх ёстой. Шөнө 03.00 цагийн үед "Монголоо ахаа юмаа мартчихсан байна" гээд хаалга тогшсон. Онгойлготол цээж рүү жийж унагаад орж ирж хоёр өшиглөчихөөд зугатчихсан. Барьж авах завдал гарсангүй” хэмээв.