Абэ Шинзог өнөөдөр эцсийн замд нь үдэж байна
2022.09.27 •
1м унших
Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзо долдугаар сарын 8-ны өдөр халдлагад өртөж нас барсан. Түүнийг эцсийн замд нь үдэх төрийн оршуулга өнөөдөр /2022.09.27/ болж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс 700 орчим төлөөлөгч, нийт 4300 орчим хүн оршуулгад оролцох төлөвтэй байна. Монгол Улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Абэ Шинзод хүндэтгэл үзүүлэхээр Японыг зорьсон билээ.
Одоогийн ерөнхий сайд Кишида айлчлан ирсэн гадаадын удирдагчидтай 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.Оршуулгын нийт зардал 1.66 тэрбум иен болжээ. Тиймээс төрийн оршуулгыг эсэргүүцсэн бүлэглэл өнөөдөр парламентын ордны өмнө жагсаал хийхээр бэлтгэжээ. Түүнчлэн оршуулгын өдрийг бүх нийтийн амралтад тооцохгүй байгаа аж.