CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-09-23 • 1м унших

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалтын ажил эхлээд байгаа талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “МАК цемент компани давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бөгөөд өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхлээд байна” хэмээлээ. 

Иргэд хэрэглэгчдийн зүгээс гомдол санал ирсний дагуу цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалт хийж байна. Цемент үйлдвэрлэгч дөрвөн томоохон компанийн хоёр нь үйл ажиллагаагаа түр зогсоосноос хомсдол үүссэн. Засгийн газраас нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд цементийн импортын татварыг тэглэсэн. Гэтэл өчигдрөөс буюу 9 дүгээр сарын 22-ны өдрөөс МАК компаниас гэрээт борлуулагчиддаа задгай цементийг 529.500, нэг тонн савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлж байна гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна. 9 дүгээр сарын 21-ний байдлаар тус компанийн нэг тонн задгай цемент 221.000, нэг тонн савласан цемент 335.600 төгрөгийн үнэтэй байсан байна. Нэг өдрийн дотор задгай цементээ 86.7, савласан цементээ 63.8 хувиар үнийг өсгөсөн байна. Тус компани 3 дугаар сард анх үнэ нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд тухайн үеийн нэмэгдүүлсэн үнийг өчигдрийн нэмэгдүүлсэн үнэтэй харьцуулж үзэхэд задгай цемент нэг тонн тутамд 185 хувь буюу 2.9 дахин, савласан цемент тонн тутамд 171.5 хувь буюу 2.7 дахин өссөн дүнтэй байна. Энэ үнэ нэмэгдүүлсэн байдалд нь үндэслэлтэй нөхцөл шалтгаан, нөлөөлж буй үндэслэл харагдахгүй байна. Учир нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн төмрийн хүдэр, гөлтгөнө, шохойн чулуу, нүүрсийг дотоодоос авдаг тул валютын ханшийн өсөлт нөлөөлөхгүй.

Шатахууны үнэ тогтвортой байна, дизел түлшний үнэ 8 дугаар сараас литр тутамд 450 төгрөгөөр буурсан. Тэгэхлээр үнэ өсөх шалтгаан, үндэслэл тогтоогдоогүй. 

Харин энэ сарын 14-ний өдрийн Засгийн газрын 348 дүгээр тогтоолоор импортын цементийн гаалийн татварын 20 хувийг тэглэсэн. Үүнтэй холбоотой МАК цемент компани цементийнхээ үнийг огцом нэмсэн байх магадлалтай байгаа. Урьдчилсан байдлаар бидэнд ирсэн мэдээллээр импортын цемент тонн тутамд 450-470 мянган төгрөгөөр худалдаалагдахаар байгаа. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчдийн савласан цемент тонн нь 335 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан. Импортын татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчийн үнэд нөлөөлөх үндэслэл байхгүй. Харин зах зээл дээр хомсдол үүсгэх, үнийг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоож байна гэж ажиглагдаж байна. 

ШӨХТГ-ын 2021 оны 12 дугаар сарын хуралдаанаар МАК цемент компанийг Монгол улсын цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Энэ удаагийн үнэ өсгөсөн байдал нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчийн аргагүй байдлыг далимдуулан хясан боогдуулсан, хэрэглэгчдийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болзошгүй зөрчлүүд тогтоогдох үндэслэлтэй байгаа тул зөрчлийн хэрэг нээн шалгахаар болоод байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зэргээр ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор заасан байдаг. Хэрвээ давамгай байдалтай аж ахуй эрхлэгч Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан хясан боогдуулсан, картел хийх буюу үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдвол хуульд зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувиар торгууль ногдуулах, мөн хууль бусаар олсон орлогыг хураах хүртэл арга хэмжээ авна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх