Хорих 413 дугаар ангид саатуулагдсан иргэн нас баржээ
2022.09.23 •
1м унших
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар ангийн цагдан хорих байранд саатуулагдсан иргэн нас барсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, 38 настай эрэгтэй биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,6 тдугаар зүйлийгн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэж, шүүгчийн дуудсан хугацаанд ирээгүй гэдэг шалтгаанаар цагдан хориод байсан аж.
Мөн хорих үед даралт нь их байсан тул цагдан хорих байрны эмч биеийн байдлыг нь хянаж байсан ч гэнэт таталт өгч амиа алдсан талаар эх сурвалж мэдээлэв.