"Витафит"-ийн тарагнаас гадны биет илэрсэн гэх гомдлыг гаргажээ
2022.05.17 •
1м унших
"Витафит" үйлдвэрийн 900 грамм савлагаатай тарагнаас гадны биет илэрсэн гэх иргэний гомдол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иржээ. Тиймээс тус үйлдвэрийн технологийн шат дамжлагад хяналт шалгалт хийсэн байна. Ингээд гомдол гаргагч иргэн 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд худалдан авч, тухайн сарын 28-нд таргийг хэрэглэсэн учраас хадгалтын горим зөрчсөн байж болзошгүй гэж дүгнэжээ. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж иргэд худалдан авч буй бүтээгдэхүүний хадгалах хугацаа, зөвлөмжийг сайтар ажиглахыг НМХГ-аас зөвлөлөө.
Идэх юм олдох нь уу энэ чинь