Ч.Өнөрбаяр: Хурал зөвлөгөөн, форум хийж байж эдийн засаг хөгжихгүй
2022.09.22 •
1м унших
АН өнөөдөр ээлжит 4:11 мэдээллээ хийлээ. Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Долларын өсөлт, үнийн өсөлт гэв гэнэт гарч ирсэн зүйл биш. Энэ бол засгийн газрын оновчгүй бодлогын үр дүн юм. Эдийн засгийг хэвлэлээр дамжуулан босгож болохгүй. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд долларын ханш 2900 төгрөг байснаас 4000 төгрөг рүү дөхөж байна. Удахгүй 4000 төгрөгт хүрнэ.
Үүнээс үүдэн ахуйн хэрэглээний зүйлүүдээс эхлээд, хүнсний үнэ ч нэмэгдэнэ. Хурал зөвлөгөөн, форум хийж байж эдийн засаг хөгжихгүй" гэв.