НМХГ: “Мах импэкс” -ийн бүтээгдэхүүний шошго, барааны тэмдэгт их хэмжээгээр олдсон нь үнэн
2022.05.17 •
1м унших
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2022.05.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт шалгалт хийсэн талаараа онцоллоо.
Шалгалтаар “Мах импэкс” болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго барааны тэмдэгт их хэмжээгээр олдсон нь үнэн гэв.
Мөн хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа нь дууссан цагаан нунтаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ашиглаж байгааг илрүүлжээ. Эдгээрийг лабораторит шинжлүүлэхээр өгсөн байгаа аж. Тус хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.