Автомашингүй өдөр олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ
2022.09.22 •
1м унших
Автомашингүй өдрийг 2009 оноос хойш нийслэлд жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад "Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа" уриан дор есдүгээр сарын 25-нд зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө "Нэг өдөр ч гэсэн автомашинаас татгалзаж, гэр бүлдээ цаг гаргах, явган алхах зэрэг эрүүл мэндийн талаас олон ач холбогдолтой.
Автомашингүй өдрөөр явган алхдаг, дугуй унадаг гэх ойлголт байдаг бол энэ жил спортын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, шатрын тэмцээн, 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн, спортын төрлүүдийн үзүүлэх тоглолтууд болно" гэлээ.