Азийн хөгжлийн банкны таамаг: Монголын эдийн засгийн өсөлт 2023 онд 4.9 хувьд хүрнэ
2022.09.22 •
1м унших
Азийн хөгжлийн банкнаас Азийн бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын талаар жилд хоёр удаа буюу дөрөв, есдүгээр саруудад таамаг дэвшүүлдэг билээ.
Тэгвэл есдүгээр сарын таамгаа дэвшүүлсэн байна. Үүнд, Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд 4.3 хувь, 2023 онд 4.9 хувь байна. Азийн ихэнх оронд инфляцийн өсөлт нэмэгдэж, мөнгөний бодлогыг чангаруулж байна гэжээ. Мөн манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 1.7 хувь, дараа жил 4.9 хувьд хүрнэ гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Дэлхийн банкнаас хоёр дахь хагас жилийн эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх нийтлэлдээ энэ онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувь, 2023 онд 5.8 хувьд хүрнэ гэсэн тооцоолол гаргасан байдаг.
Доорх линкээр дэлгэрэнгүй мэдээллийг орж үзнэ үү.