CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-09-21 • 1м унших

 “Хариуцлагатай уул уурхай ба Орон нутаг”  үргэлжилж байна.  Өчигдөр буюу хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийг  АМГТГ-ын дарга Л.Баярмандал нээж үг хэлсэн юм.

Мөн хурлын эхэнд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр АМГТГ-ын Хайгуул ашиглалтын газрын дарга С.Энхболд илтгэл тавьж, тусгай зөвшөөрөл, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын талбайн асуудлыг хөндөв.

Тэрбээр “2005 онд манай улсын тусгай зөвшөөрлийн тоо 5,913 байсан бол 2022 онд 2,564 болж 2.5 дахин буурсан. Харин нутаг дэвсгэрт эзлэх хувь 2005 онд 44.7 хувь байсан бол 2022 онд 3.9 хувь болж 11.5 дахин буурлаа. Мөн байгаль орчны нөхөн сэргээлт болон нөхөн сэргээлтэд зарцуулж байгаа хөрөнгө жилээс жилд өсөж, өдгөө 34.2 тэрбум төгрөг болсон” гэсэн юм.

Түүний илтгэлийн дараа “Уул уурхайн нийгмийн зөвшилцлийн олон улсын туршлага“ сэдвээр Австралийн Куйнсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн институтын Хариуцлагатай уул уурхайн төвийн захирал Профессор Диана Кемп, ахлах инженер Сара Макэнзи, “Хариуцлагатай уул уурхай ба орон нутийн харилцаа” сэдвээр Канадын Бритиш Колумбын их сургуулийн багш Жоселин Фрейзер нар онлайнаар илтгэлээ тавилаа.

Мөн Экологийн цагдаагийн албаны дэд бөгөөд Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар “Хууль бус олборлолт” сэдвээр илтгэл дэлгэв. Түүний илтгэлд уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүд орон нутгийн малчин, иргэдтэйгээ бүрэн ойлголцоогүйгээс болж эсэргүүцэлтэй тулгардаг. Уул уурхайн компаниудын гаргадаг нийтлэг алдаа нь сум, орон нутгийн Засаг даргатай нь уулзаж, танайд ганц цэцэрлэг барьж өгье гэдэг байдлаар хэлэлцээ хийгээд газрыг нь ухаж, гол усных нь голдирлыг өөрчлөөд эхэлдэг. Иргэд, малчид мэдээлэлтэй, уул уурхайн компани ямар бүтээн байгуулалт хийх юм, ямар ажил хаана хийх, байгаль орчны нөхөн сэргээлт хийх үү, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөлөөллийг хэрхэн бууруулах юм, орон нутагт ямар өгөөжтэй байх юм гэх мэт мэдээллийг нээлттэй өгөх хэрэгтэй. Мэдээлэлтэй иргэд уул уурхайн бүхий л түвшний ажиллагааг ойлгоно” гэсэн юм.

Мөн хариуцлагагүй уул уурхайтай зэрэгцээд хариуцлагатай уул уурхайг хэвшүүлж, сайн жишээг Монголын уул уурхайн үндэсний ассациоцын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл дуулгалаа.

Тэрбээр “Монголын уул уурхайн үндэсний ассациоци нь байгуулагдсан цагаасаа хариуцлагатай уул уурхайг орон нутгуудад хэвшүүлэх зорилготой ажилласан. Хариуцлагатай уул уурхай гэж улс орны хөгжилд нэмэртэй, ард түмний амьдралд тустай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хохиролгүй байхыг хэлнэ. Энэ нь уул уурхай эхэлснээс авхуулаад, дуусах хүртэл хийх олон талын цогц арга хэмжээг хэлнэ. Энэ онд “Хариуцлагатай уул уурхай хөтөлбөр”-т 22 компани хамрагдаад байна” гэлээ.

Дээрх илтгэл, видео танилцуулгын дараа “Уул уурхайн эсрэгцэл” сэдвээр Панел хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлэгт АМГТГ-ын хайгуул ашиглалтын газрын дарга С.Энхболд, Экологийн цагдаагийн албаны дэд бөгөөд Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Төлсөн, Авснаа нийтэл (ТАН) эвсэл, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, Монголын уул уурхайн үндэсний ассациоцын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар панелистаар оролцлоо.

Панел хэлэлцүүлгийн үеэр Төлсөн, Авснаа нийтэл (ТАН) эвсэл, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “УУХҮЯ, ХХААХҮЯ, иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн бусад чиг үүргийн агентлагуудын дагаж мөрддөг бодлогууд нь уялдаа холбоогүйгээс хариуцлагатай уул уурхай хөдөө, орон нутагт өөрийн загвараар хөгжихгүй байна” гэдгийг онцоллоо. Панел хэлэлцүүлэгт орон нутгийн малчдын төлөөлөл, Өмнөговь аймгийн Баяндалай сумын малчин С.Энхбаяр оролцож уул уурхайн компаниуд болон малчдын эсэргүүцэл, хариуцлагагүй уул уурхайн шалтгаан зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монголын уул уурхайн салбарт иргэдийн оролцоо байдаггүйгээс хаа сайгүй хариуцлагагүй байдал газар авсан. Тэр тусмаа уул уурхайн салбарын аль ч шатанд иргэдийнхээ оролцоог хангадаггүй. Иргэдээ сонсдоггүй, оролцоог нь хангадаггүй, бүрэн мэдээлэл өгдөггүй хандлагаас болж хууль бус үйл ажиллагаа гаарч, хариуцлагагүй уул уурхайн асуудал газар авсаар байна” гэв.

Панел хэлэлцүүлэг ийнхүү өндөрлөж, “Орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр салбарынхан илтгэл тавилаа.

“Уул уурхайн төслүүдийн орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр “Бадрах энержи” ХХК-ийн Эрдэнэ ресурс девелопмент корпораци, АУМ алт ХХК-ийн “Сноу хилл консалтанси” хуулийн фирмиайн өмгөөлөгч Э.Билэгсайхан нар илтгэл сонсгож, дээрх сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнөснөөр “Уул уурхайн долоо хоног-2022”-ын хоёр дахь өдрийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөсөн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх