Хууль бус сурталчилгаа явуулсан ЛендМН ББСБ-д мэдэгдэл өгчээ
2022.09.21 •
1м унших
ЛендМН ББСБ-ын зүй бус үг хэллэг ашигласан сурталчилгааны талаар ШӨХТГ-с шалгалт хийжээ.
Шалгалтаар тус сурталчилгааг устгаж, зөрчлийн үр дагаврыг арилгасан байх тул цаашид Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчихгүй байх талаар улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж мэдэгдэл гаргуулжээ. Бусад албан байгууллага, иргэд үйл ажиллагаагаа сурталчлахдаа Зар сурталчилгааны хуулийг мөрдөж ажиллахыг АНХААРУУЛЖ байна.
Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн хууль бус сурталчилгааг захиалсан, бүтээсэн, түгээсэн этгээдүүдийг тус бүр 5-9 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг аж.