Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй гэв
2022.05.17 •
1м унших
ТҮЦ-тэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг Баянзүрх дүүргийн удирдлагууд, хорооны Засаг дарга нар хэлэлцсэн байна. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Бид өнгөрсөн 2 жилийг коронавирусын цар тахлын хямрал дор өнгөрүүлсэн. Тэр ч утгаараа тухайн үед бизнес эрхлэгчдээ жижиг том гэлтгүй бүгдийг нь боломжоороо дэмжиж ирсэн. Гэтэл үүнийг зарим нь буруугаар ойлгож дүүргийн хэмжээнд дуртай газраа ТҮЦ тавьж явган хүний зам хаах, орчны бохирдол үүсгэх зэрэг асуудлууд гарсаар байна. Иргэд ч үүнд бухимдаж удаа дараа дүүрэгт хүсэлт ирүүллээ. Тиймээс Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй. Цаашид тодорхой стандарт, дүрэм журмын дагуу бизнес эрхлэгч нартай хамтран ажиллана” гэсэн юм.