CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-09-21 • 1м унших

Архангай аймгийн аймгийн Засаг дарга М.Батжаргалыг хууль бус үйлдэж хийж буй талаар иргэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Отгонбат мэдээлэл өглөө. Тэрбээр "М.Батжаргал нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр он солигдох мөчтэй уралдан А/910 тоот захирамж гаргаж, “Нобле Энержи” ХХК-д Цахир сумын “Хясаа-Уул” хэмээх газарт 256 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.

Гэтэл Цахир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн “Цахир багийн Хясаа ууланд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх “Нобле Энержи” ХХК-н саналыг дэмжсэн” гэх 38-р тогтоол нь хуурамч бөгөөд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал сумын Засаг дарга Д.Галбаатарт шахалт үзүүлж энэхүү хуурамч тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Баатарчулуун үйлдүүлсэн, тухайн өдөр тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаагүй байдаг. Мөн багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдаагүй байхад хуралдсан мэт тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн хавсаргасан байна.

“Нобле Энержи” ХХК нь 2015 онд байгуулагдсан. Ямар нэгэн үйл ажиллагааг явуулж байгаагүй компанийг М.Батжаргалын дотны найз, эрх чөлөө хөдөлгөөний хамтрагч, нэг намын нөхөр М.Чимэддорж өөрийн нэр дээр 2021 оны 11 сард шилжүүлэн авсан байдаг. Ийнхүү маш дотны найздаа давуу байдал бий болгож 257 га ашигт малтмал бүхий газрыг олгосон.

2022 оны 03-р сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын ИТХ хурал хуралдаж, Засаг дарга Д.Галбаатарыг огцруулах шийдвэр гаргасан. Тус хурлын шийдвэрийг Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалд хүргүүлсэн байдаг. М.Батжаргал ашиг сонирхол нэгтэй Цахир сумын Засаг дарга Д.Галбаатарыг хаацайлсаар, Д.Галбаатар нь өнөөг хүртэл ажлаа хийсээр байна" гэлээ.

Мөн Архангай аймгийн Булган сумын ИТХ-н тэргүүлэгчдийн санал, шийдвэргүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглах зөвшөөрлийг “Бодь Ар” ХХК-д өгсөн байдаг. Тус компани нь огт барилгын материалын үйлдвэрлэл явуулдаггүй байсан бөгөөд урьд нь хууль журмынх нь дагуу 2 жил хөөцөлдсөн “Цагаан сүмбэр” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд байсаар атал тухайн зөвшөөрлийг аймгийн Засаг дарга материалын бүрдэлгүй байхад шууд олгосон нь тус ХХК-д илт давуу байдал үүсгэжээ. Булган сумын ИТХ-н тэргүүлэгчдийн 2021 оны 11 сарын 15-ны өдрийн хуралдаанаар тус газрыг олгохыг тэргүүлэгчдийн олонхи нь дэмжээгүй байдаг. /тэргүүлэгчдийн тогтоол гараагүй/ Гэтэл тус сумын ИТХ-ын дарга Б.Батмөнх нь аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 01/1288 тоотын хариуг тогтоолоор бус албан тоотоор хүргүүлж, тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдан дэмжиж байна гэсэн утгыг илэрхийлжээ.

Түүнчлэн Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан хэдий ч тухайн сумын Засаг даргын саналыг авсан байхаар хуульчилсан. Гэтэл Эрдэнэбулган сумын Засаг даргаас ямар ч газар зохион байгуулалтын санал авалгүй мөн газрын тухай хуулийн 21.3.1-т заасны дагуу аймгийн Засаг даргаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл ирүүлэлгүйгээр, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд огт тусгагдаагүй асуудлыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж удаа дараа батлуулсан. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан бүрээр хэлэлцэх асуудалд орон улмаар батлагдаж явж байгаа. Түүн дотроо Аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-д холбогдох газар нь 2015 онд иргэн М-ийн нэр дээр 10х20 метр буюу 200мкв газар орон сууц барих зориулалтаар олгогдсон байдаг. Улмаар 2018 онд Аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-ийн эхнэр С-ийн нэр дээр эрх нь шилжсэн бөгөөд 2022 оны 05 сараас тус газарт орон сууцны барилгын ажил эхэлсэн байдаг.

Энэхүү барилга нь ойролцоогоор 18х24 метр хэмжээтэй баригдаж эхэлсэн нь газрын тухай хууль тогтоомжийг эхнээсээ зөрчиж нийтийн эзэмшлийн талбайруу өргөөшөө 8 метр, уртаашаа 4 метр баригдаж, үүнээс улбаалан барилгын хууль тогтоомж, газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоо зөрчиж, өнөөдрийг хүртэл хууль ёсны зөвшөөрөлгүйгээр 7 давхар хүртэлх цутгалт хийгдэж, барилгын ажил явагдсаар байна.

Гэтэл аймгийн Засаг дарга М.Батжаргал нь 2022 оны 6-р сарын 6-ны өдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулж 12-р тогтоолын 2-р хавсралтаар уг газрыг тойрсон байршил бүхий 417 мкв газрыг дуудлага худалдаа ангиллаар батлуулсан. Энэ нь аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-ийн зөрчил бүхий дээрх газрын асуудлыг нөхөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-д давуу байдал үүсгэсэн. Улмаар 2022 оны 7-р сарын 27-нд дээрх 417 мкв газар дээр дуудлага худалдааг зохион байгуулж ялагчаар Эрдэнэбулган сумын иргэн Ванчигийн Цэен-Ойдов 155,702,000 төгрөгөөр хамгийн өндөр үнэ дуудсан байдаг. Түүний дараах дуудсан хүн 155,202,000 төгрөг дуудсан нь 500,000 төгрөгийн бага үнээр дуудсан байдаг. 7 сарын 28-ны өдөр газрын албаны холбогдох мэргэжилтэн уг дуудлага худалдааны ялагч болсон учир гэрээгээ байгуул гэж мэдэгдсэн.

8-р сарын 1-ний өдөөр гэрээ байгуулахаар очтол: - Дуудлага худалдаанд хоёр ялагч гарсан. Аймгийн Засаг дарга цахим дуудлага худалдааны комиссоор шийдвэрлэнэ гэж гэрээ байгуулахаас татгалцсан байна. Улмаар дээрх газар дээр дахин дуудлага худалдааг зарласан байсан учир иргэн Ванчигийн Цэен-Ойдов и-монголиаруу хандаж, учир шалтгаанаа хэлж лавлахад нь: - та сайт дээр бол ялагчаар харагдаж байна, шүүхэд хандан асуудлаа шийдүүл гэсэн хариу өгсөн байдаг. Ийнхүү 8 сарын 28-ны өдөр шүүхэд хандсан байна. Шүүхэд хандахдаа 9 сарын 2-ны өдрийн дуудлага худалдааг түр цуцлуулах, зөрчилдсөн эрхээ сэргээх хүсэлт гаргасан боловч, 9-р сарын 2-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа болсон нь аймгийн Засаг дарга М.Батжаргал дахин албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н-д давуу байдал олгож иргэн Ванчигийн Цэен-Ойдовын эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан нь харагдаж байна. Уг барилга өнөөдрийг хүртэл хууль бусаар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх