CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-09-21 • 1м унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй уулзав.

Ерөнхийлөгч энэ үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг хэллээ. Европын холбоо нь Монгол Улсын ардчилал, нийгмийн шилжилтийг тууштай дэмжиж, өнгөрсөн хугацаанд болон цар тахлын үеэр дэмжлэг, туслалцаа үзүүлснийг онцлон тэмдэглэв.

Дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, Европын холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрт Монгол Улсыг хамруулахаар урьсанд талархал илэрхийлэв.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын явуулж буй бие даасан, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг онцолж, газар зүйн байрлалын онцлогийг бүрэн ойлгож, хүндэтгэж буйгаа хэллээ.

Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа хэллээ.

Иймд Европын Ногоон санаачилгын нэг хэсэг болох ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий “Ойн түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн буйгаа хэллээ.

Ингэснээр Монгол Улс “Ойн түншлэл” хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улс болно.

Талууд Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эрчимтэй бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, үр өгөөжтэй, бодит үр дүнтэй харилцааг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаар санал нэгдэв.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нь ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Гэр бүл, ахмад настан, эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Европын комиссын ерөнхийлөгчийн албан тушаалыг 2019 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хашиж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх