Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс есдүгээр сарын 12-16-нд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг хаах, найман хэргийг шүүхэд шилжүүлэх, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт гурван объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газар, Орхон бүсийн ойн ангийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн орчимд ойгоос огтлолт хийх тусгай зөвшөөрөлгүй мэргэжлийн бус байгууллагад мод бэлтгэх зөвшөөрөл олгож, давуу байдал үүсгэсэн.