Ховд аймгийн Мөст суманд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ
2022.09.19 •
1м унших
Ховд аймгийн онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас Мөст суманд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Тус суманд “Тарваган тахал”-ын нэгдүгээр хавьтал байж болзошгүй гэж үзсэн байна.
Иргэд олон нийтийг тарвага агнахгүй, мах эд эрхтнийг хүнсэнд хэрэглэхгүй, зарж борлуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн тарвагыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхээр хадгалж байгаа бол Зооноз өвчин судлалын төвийн 70433726 дугаарт холбогдож устгал хийлгүүлэхийг уриалж байна.