Шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо
2022.09.17 •
1м унших
Румын улсын Мамаиа хотод есдүгээр 5-17-нд 2022 оны өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Уг тэмцээний 15-16 насны охидын ангилалд Монгол Улс,"Гэгээн арвай" клуб,Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлжээ.
Ийнхүү тэргүүлснээр дэлхийн хошой аварга болж байгаа аж.