Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль Ж.Соронзонгийн мэдэлд шилжсэн талаар өнөөдөр мэдээллийн сайтууд онцолжээ. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд тус сургуулийг Ж.Соронзон эзэмшдэг гэх мэдээлэл бүртгэгдсэн нь ийн дахин нэг шуугиан тариад авав.
Түүнийг 2014.12.18-нд албан ёсоор хамтран эзэмшигч байхгүйгээр бүртгэсэн байна. Салбарын сайд нь тус сургуулийг 100 хувь Монгол Улсын өмч, харин Ж.Соронзон Оросын том өмч, надад хариуцуулсан гэх асуудал ч эцэслэгдэхгүй нь дээ.
Ямартаа ч асуудал нэг тийш болж, Ж.Соронзон ажлаа өгч, дараагийн хүндээ ажил хүлээлцэх дээрээ тулаад байгаа энэ үед улсын бүртгэлийн асуудал ийн дэгдэж эхэллээ.
Гэхдээ түүнийг өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлцэж, тамга тэмдгээ Б.Болорт хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл байна.