Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр "Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс 86.6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны нэр дээр гаргуулсан байгаа. Бусад нь Монголбанкны төрийн сангийн тусгай дансанд мөнгөн хөрөнгө байршиж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 11 зээл бүрэн төлөгдөж дууссан. МИАТ компани энэ долоо хоногтоо өр төлбөрөө барагдуулах чиглэлтэй ажиллаж байгаа. Түүнчлэн ШШГЕГ-т чанаргүй есөн зээлийн нийт 233 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй асуудал байна. Ойрын хугацаанд төрийн өмчит компаниудын өр зээлийн төлбөрийн асуудал шийдэгдэхээр хүлээж байна. Мөн ТОСК-ийн 180 тэрбум, “Эрдэнэс Монгол” компанийн 160 тэрбум төгрөгийн асуудал бий" гэсэн юм.