С.Эрдэнэ: Ардчиллын залуучууд гэж орилж байгаа хүмүүс танхай балмад үйлдэл хийж байна
2022.09.15 •
1м унших
Сүхбаатарын талбай дээр өнөөдөр /2022.09.15/ Ардчиллын залуучуудын холбоо, С.Эрдэнэ гэх хүн Ардчиллын залуучуудын холбооны тамгыг гээсэн гэж улсын бүртгэлд мэдэгдэж шинээр тамга хэвлэж аваад 200 сая төгрөгөөр зарах гэж байна гэх утга бүхий мэдээллийг хийлээ.
Тэгвэл С.Эрдэнэ мөн адил мэдээлэл хийж " Тамганы маргаан Нийслэлийн захиргааны шүүх шүүгээд хууль ёсны байна гээд баталчихсан. Худлаа ардчиллын залуучууд гэж орилж байгаа хүмүүс танхай балмад үйлдэл хийж байна. 200 сая төгрөгөөр зардаг тамга гэж юу байх вэ дээ. 200 саяар зарсан гэдэг үгээ нотлох ёстой. Бэлнээр, юм уу гэдгийг баримттай гаргаж ирэх хэрэгтэй байна. Манай хууль хяналтын байгууллага нь шалгаж байгаа" хэмээв.