Ардчилсан намын дарга С.Эрдэнэ залуучуудын байгууллагаа 200 сая төгрөгөөр худалдах гэж байна гэх асуудлаар тус намын залуучууд Төв талбайд мэдээлэл хийлээ.
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Монголд сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж байгаа нь сөрөг хүчингүй болгож байна. Сөрөг хүчингүй болсон дангаар ноёрхлын энэ зарчим нь хүний эрх, эрх чөлөөний ухралтыг авчирч байна.
Мөн сүүлийн үеийн АН дахь дотоод зөрчил нь Монгол ардчиллыг устгах санаатай үйл ажиллагаа болж байна гэж залуус бид үзэж байна.
С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын дэргэдэх бүтцийн байгууллагуудыг шинэчилж байгаа нэрийдлээр хуурамчаар бий болгодог жишиг тогтлоо. Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоодыг дахин хувилсан. Энэ сарын 19-ний өдөр Ардчилсан залуучуудын холбоог татан буулгах гэж байна.
Залуучууд бид сүүлийн хоёр жилийн хугацаанд хангалттай тэвчсэн" гэв.