АН-ын залуучуудын холбоог С.Эрдэнэ 200 сая төгрөгөөр худалдах гэж байгаа талаар мэдэгдэл хийнэ
2022.09.15 •
1м унших
Өнөөдөр Сүхбаатарын талбайд 11:00 цагаас АН-ын залуучуудын холбоог 200 сая төгрөгөөр худалдах гэж байгаатай холбогдуулан мэдэгдэл хийхээр болжээ. Мөн энэ үеэр С.Эрдэнэд уг асуудлаар шаардлага хүргүүлэх аж.
Түүнчлэн Шонхор тауэрт 11.00 цагт Ардчилсан намын Тамганы маргаан давж заалдах эрхгүйгээр эцэслэн шийдвэрлэгдсэн НЗХДЗШШ-ийн шийдвэр, мөн С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын 9020...... улсын дугаартай Тамга, тэмдгийг хүчин төгөлдөр болохыг баталсан шүүхийн шийдвэрийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ц.Алтанцэцэг болон бусад удирдлагууд баримтаар дэлгэж танилцуулах аж.