CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
3 Жилийн өмнө • 1м унших

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, Соёлын сайдын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/125 дугаар тушаалын дагуу бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатай намрын “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээг улс орон даяар 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний нээлтийн ёслол 09 дүгээр сарын 16-нд 13.00 цагт  Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг эхэлдгээрээ онцлог юм.

Мөн уншигч олон “Хүүхдийн номын хүрээ, “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”, “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”-гээр зочилж, хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газар, зохиолчид, хувиараа ном цуглуулагчдын номын худалдаа, төрөлжсөн номын үзэсгэлэн, хүүхдэд зориулсан соёлын арга хэмжээ, соёлын байгууллага, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн танилцуулга, эрдэмтэн мэргэд, зохиолчдын уулзалт, урлагийн тоглолт зэрэг 15 гаруй хөтөлбөртэй танилцаж болох нь ээ.

Ийнхүү үндэсний бичиг соёл, номыг сурталчлах, ном хэвлэлийн салбарынхны хамтын ажиллагааг дэмжих, бүх нийтийн уншлагыг дэмжих соёлын олон талт арга хэмжээ 3 өдрийн турш зохион байгуулагдах юм.

Тиймээс 32 дахь удаагийн номын баярт монголын нийт ард иргэд, хүүхэд багачууд,  оюутан залуус, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Түүх сөхөхөд, 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр” нэртэйгээр уламжлал болгон зохион байгуулагдсаар иржээ. Харин өдгөө Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн өргөжин хүрээгээ тэлж номыг бүтээдэг, дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг БАЯР болж байна. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Шууд
Тэмээ судлалын анхны төв
2026-02-12 • 1м унших
Гадаад мэдээ
Австралид Roblox-ыг шалгахаар боллоо
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
ХУУРАМЧ ЮАНЬ, ДОЛЛАР ХЭВЛЭГЧДИЙГ ИЛРҮҮЛЭВ
2026-02-12 • 1м унших
Шууд
Ялалтад тэмүүлсэн морьдод цэцэг өргөв
2026-02-12 • 1м унших
Шууд
Монгол улс хуванцар савны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт тооцогддог
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордод дээр хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
2026-02-11 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх