Цахим хөгжил, харилцаа холбооны яам болоод түүний харьяа байгууллагуудыг Буянт-Ухаа олон улсын нисэх буудалруу нүүлгэх ажлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцжээ. Салбарын сайд Н.Учрал Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудлыг илүү үр ашигтайгаар ажиллуулахаа мэдэгдэв.
Мэдээлэл технологийн үндэсний байгууллагыг түшиглэж Инновацийн төв /Буян-Ухаа олон улсын онгоцны буудлын тодорхой хэсэгт байрлана/ болгож хөгжүүлэх тал дээр ч тодорхой танилцуулгыг хийжээ. Цаашид мэдээлэл технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх Засгийн газрын зорилгыг хэрэгжүүлэхэд манлайлал болно гэв. Мэдээлэл технологийн байгууллагууд заавал хотын төвд үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа аж.
Хотын төвлөрлийг бууруулахад ч тодорхой хувь нэмрийг оруулна. Виртуал орчинд технологийн зөв шийдлийг бүрдүүлж, залуучуудын цуглардаг орчинг бий болгож ажиллана гэдгээ салбарын сайд нь онцоллоо.