“Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх зар нийтэлж бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2022.09.14 •
1м унших
Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх зар нийтэлж бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, 19 настай, эмэгтэй "А” болон 23 настай, эрэгтэй “Т” нар нь 2022 оны зургаадугаар сараас хойш цахим орчинд байр түрээслүүлэх худал зар нийтэлж, одоогоор 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь тогтоогдоод байна.
Одоогоор дээр этгээдүүдийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд байр түрээслэхээр залилуулсан иргэд тус цагдаагийн хэлтэст хандан хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.