Залуусын тайван жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2022.04.08 •
1м унших
Үнийн хөөрөгдөл, тэгш боломжийн төлөө эрх баригчдыг ажлаа хийхийг шаардсан залуусын тайван жагсаал өчигдөр /2022.04.07/ Сүхбаатарын талбайд эхэлсэн.
Залуус энэ удаад Засгийн газар болон хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтнийг огцрохыг шаардаагүй. Харин тэднийг өөрсдөө хэмнэж, ажлаа хийхийг шаардсан нь өмнө нь болж байсан жагсаалаас өөр байв. Шөнийн 03 цаг хүртэл үргэлжилсэн жагсаалыг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн тарааж, иргэдийг баривчилсан байна.
Тэгсэн ч залуус хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн тайван жагсаалыг хийж эрх баригчдыг ажлаа хийхийг шаардаж байна.