Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш ШХАБ-ын уулзалтыг зорино
2022.09.13 •
1м унших
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тодруулбал, уг чуулган Узбекистаны Самарканд хотноо есдүгээр сарын 15-16-нд зохион байгуулагдана. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш тус уулзалтыг зорих аж.
Уулзалтад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар оролцоно. Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монголын төрийн тэргүүнүүдийн гурван талт дээд хэмжээний уулзалт болно.
Үүнээс гадна ирэх долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцох юм.