Яг одоо УБ паласт Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүргийн Засаг дарга нар хийгээд хороодын холбогдох албаныхан хэсгийн ахлагчид чуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэсгийн ахлагч нарын цалин урамшууллыг төрийн жинхэнэ албан хаагчтай дүйцүүлэн нэмэх талаар бүрэн эрхийн хүрээнд анхаарна” гэдгээ илэрхийллээ. Энэ талаар өмнө нь НИТХ-д ч яригдаж байсан юм.
Мөн СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар “Төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэх гэж өөрийн амьдралыг хойшоо тавьдаг хүний төлөө гэсэн сэтгэлтэй ийм л хүмүүсийн нэгдлийг ХЭСГИЙН АХЛАГЧИД гэж нэрлэдэг. Тэднийг үргэлж сонсож үргэлж дэмжиж явах ёстой” хэмээн байр сууриа цахим хуудастаа илэрхийлжээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар авч хэрэгжүүлж буй ажлууд хийгээд зорилго, зорилтуудаа нэгтгэх эл уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ. Уулзалтад холбогдох яамдын сайд нар ч хүрэлцэн иржээ.