Сэрэмжлүүлэг: Голын эрэг дээр тоглож байсан хоёр настай хүүхэд усанд энджээ
2022.09.13 •
1м унших
Цагдаагийн байгууллагад өчигдөр өдрийн 17:55 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар багт байрлах сувиллын газрын ойролцоох голын эрэг дээр тоглож байсан хүүхэд алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Энэ дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 2 настай, эмэгтэй А гэгч хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад алга болсоныг аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Тухайн үед хамт явсан хоёр ах нь охиныг элсэн дээр тоглуулж үлдээгээд голын усанд ороод гарч ирэхэд дүү нь алга болсон байсан бөгөөд голын усруу орсон эсэхийг хараагүй байна. Харамсалтай нь, өнөөдөр өглөө 08:00 охины цогцсыг олж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.