Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа улс орны эдийн засаг, өнөөгийн нөхцөл байдал, АН-ын асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний мэдээллээс онцлох 10 ишлэлийг хүргэж байна.
- Төрийг тойроод шударга ёс гээд яриад хашгараад байдаг. Зүгээр л иргэдэд эрх чөлөөний боломжоо эдлэхэд туслах нь төрийн шударга ёс шүү дээ.
- Бүх шатанд төр хулгай хийдэг болчихсон. Өмнө нь ч ийм байсан. Энийг өөрчлөх гэж явж л байсан.
- Технологи дагасан бизнес бол хамгийн ирээдүйтэй. Монголд шөнө ажлаа хийгээд өглөө, өдөр болж байгаа газарлуу бизнесээ явуулаад мөнгөө аваад сууж байгаа маш олон хүн байна.
- Бүх юмаа шилэн болгоод бүгдээрээ урагшлая. Хамтдаа явая. Хэнийг ч битгий орхи.
- Монгол хүн нэр төртэй амьдарч чаддаг улс болгоё. Эрх чөлөөгөө хангаж, хүнд сурталтай тэмцэе.
- Иргэдийн төлөөлөгчдийг амилуулая. Тэр хүмүүсээрээ дамжуулаад асуудлаа шийддэг байя. Тэндээс гарч ирсэн хүмүүсээ намын Их хурлаар ёсчлон баталдаг болоё.
- Нам, нам өөр дүрмээр биш ижил дүрмээр л тоглоё.
- Нам хэм хэмжээ тогтоодог биш, тогтоосон хуулийн дагуу ажилладаг, харин хуулийн дүрэм журмыг Сонгуулийн ерөнхий хороо нь гаргадаг байх хэрэгтэй. Нам зөвхөн гарын авлага л гарга л даа.
- УИХ-ын 11 гишүүнээс хоёр дахь удаа болон түүнээс дээш удаа ажиллаж байгаа гишүүн байна. Тэр улстайгаа ойрхон ажиллая. Заавал хүнээ хөөдөг, хасдаг байж яах юм бэ.
- Н.Алтанхуягийг явуулчих шахлаа. Ийм шударга ёс байдаг юм уу. Даргаас шударга ёс нэхэх биш төрөөс шударга ёс нэхэх ёстой. Бүх шатандаа хулгай хийдэггүй л төртэй болчихъё.