Гадаадын төрийн тэргүүнүүд Хатан хааны оршуулгад оролцохдоо тусгай автомашин хөлөглөж БОЛОХГҮЙ
2022.09.13 •
1м унших
Есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотын Уэстминстер Аббейд болох хатан хааны төрийн оршуулгын ёслолд дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцох гэж байгаа. Оршуулгын ёслолд зөвхөн төрийн тэргүүн гэр бүлийн хүнийхээ хамт ирэх, өөр хүн дагуулж ирэхгүй байх шаардлага тавьсан байна.
Энэ нь хуучны барилга байгууламж болох Уэстминстер Аббейн зай багтаамжтай холбоотой аж. Төрийн тэргүүнүүд ёслол болох газарт ирэхдээ хувийн тусгай автомашин хөлөглөхгүй, нийтийн тээврийн хэрэгслээр бөөндөө очих нь бас гудамж талбайн зай багтаамж, аюулгүй байдалтай холбоотой шаардлага хэмээн DPA мэдээлжээ.