Өнөөдөр 11:00 цагаас Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй байна. Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тус шүүхэд хандан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэсэн билээ.