өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 117 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 722 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Тухайлбал, Ц” нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа хэрэгжүүлэлгүй 2019 оны 10 дугаар сард орон нутгийн хөрөнгөөр хийгдэх 51,325,200 төгрөгийн төсөвт өртөгтэй, “Ус цэвэршүүлэх төхөөрөмж” нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр бичиг баримт дутуу, шаардлага хангаагүй “Т” ХХК-ийг тендерт шалгаруулж бусдад давуу байдал бий болгосон үнэлгээний хорооны дүгнэлтийг татгалзалгүй гэрээ байгуулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.