ЦЕГ: Д.Сосорбарам руу цацсан зүйлээс химийн бодис илрээгүй
2022.05.17 •
1м унших
Нийслэлийн Ардчилсан намын гишүүдийн зохион байгуулсан "Монголоо Беларусь болгохгүй" цуглааны үеэр МУГЖ Д.Сосорбарам руу “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин нарын хүмүүс гурил цацсан хэрэг гарсан. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй.
Тэгвэл цацсан нунтгийг шинжлүүлж дууссан бөгөөд энэ талаар ЦЕГ-аас мэдээлэхдээ "Тухайн цацсан зүйлээс химийн бодис илрээгүй" гэв.
Уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэн Х.Бээжингийн хувьд "Миний цацсан зүйл бол эхнэрийн бэлдэж өгсөн, Алтан тариан гурил байсан. Гурилнаас айдаг хүмүүс дэлхий ярихаа боль" хэмээсэн байдаг.