БШУЯ-наас ЕБС-ийн багш нарын гүйцэтгэл, үр дүнд хийсэн үнэлгээний талаар мэдээллийг өглөө.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Багшийн ажлыг үнэлэх журам өөрчлөгдсөн. Энэ нь багш нарын цалинг таван шатлалд аваачсан. Хамгийн сайн багш, хамгийн сайн гүйцэтгэлээрээ цалин авдаг болно.
Хичээлийн хоцрогдол зөвхөн ковидоос үүсээгүй. Ковидоос өмнөх үе болон ковидын дараа гэж ангилж байгаа. Иймд хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг багш нарын чадвараар арилгана.
Улсын хэмжээнд нийт 655 сургуулийн 29324 багш үнэлгээнд хамрагдсан. Багш нарыг дөрвөн шалгуураар үнэлсэн. Ингэхдээ аймаг сумд тус бүрээр нь үнэлэсэн. Тухайлбал, багш нараа зургаан түвшинд ангилж байгаа. Нэгдгээр ангилалд орж байгаа багш нарт 25%, хоёрдугаар ангилалд 20%, гуравдугаар ангилалд 15%, дөрөвдүгээр ангилалд 10%-ийг үндсэн цалин дээр нэмж энэ сараас эхлэн олгохоор болсон. Улсын хэмжээнд нийт 947 багш нэгдүгээр түвшинд байна" хэмээв.