Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа улс орны эдийн засаг, өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Төрийг тойроод шударга ёс гээд яриад хашгараад байдаг. Зүгээр л иргэдэд эрх чөлөөний боломжоо эдлэхэд туслах нь төрийн шударга ёс шүү дээ. Монголын ард түмний сонгосон сонголтыг хэрэгжүүлж чадвал шударга ёс болно. Бүх шатанд төр хулгай хийдэг болчихсон. Өмнө нь ч ийм байсан. Энийг өөрчлөх гэж явж л байсан. Монголын авлигын индексийг буулгаж байсан удаа бий шүү. Монголын ард түмэн шүүх засаглалдаа итгэл итгэл өсч байсан тохиолдол ч байдаг. Дэвшилтэт зүйлээ цааш нь үргэлжлүүлээд аваад явах ёстой. Технологи дагасан бизнес бол хамгийн ирээдүйтэй. Монголд шөнө ажлаа хийгээд өглөө, өдөр болж байгаа газарлуу бизнесээ явуулаад мөнгөө аваад сууж байгаа маш олон хүн байна. Монголд технологийн чиглэлээ аваад явах сууриа бид хангачихсан шүү дээ" гэв. Мэдээлэл үргэлжилж байна.