Ерөнхий сайдаас болж И.Мөнхжаргалын шүүх хурал хойшилсон гэв
2022.09.12 •
1м унших
Өнөөдөр 11:00 цагаас Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэсэн билээ. Өнгөрөгч шүүх хурал наймдугаар сарын 17-ны өдөр товлогдоод байсан ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ыг төлөөлж, шүүх хуралд оролцох этгээдийг томилох үүргээ биелүүлээгүйгээс болж хойшилсон аж.
И.Мөнхжаргал "Нэр хүндээ гутаан доромжлуулдаг гээд байгаа МАН-аас хүн ирэхгүй, шүүгчээ сольдог зэрэг асуудал байна. Залхаан цээрлүүлэх ажил л явагдаад байна уу гэж харж байна" гэв.