Хорих 423 дугаар ангиас оргосон хоригдол Г.Сумьяабазарыг баривчилжээ
2022.09.10 •
1м унших
ШШГЕГ-ын харьяа Хорих 423 дугаар ангиас 2022.08.08-ны өдөр оргосон оргодол Г.Сумьяабазарыг есдүгээр сарын 9-ний өдрийн 20:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрээс Цагдаагийн алба хаагчид баривчилсан байна.
Мөн тус хоригдолтой цуг оргосон А.Мөнхбатыг 2022 оны есдүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс ямар нэгэн эрсдэлгүйгээр дайчлан баривчилсан билээ.
3 жилийн ял эдэлж байсан А.Мөнхбат гурван удаагийн ял шийтгэлтэй, 2,8 жилийн хорих ял эдэлж байсан Г.Сумъяабазар анх удаагийн ял шийтгэлтэй байжээ.