600 саяын бооцоотой мэргэжлийн боксын тулаанд Э.Цэндбаатар ялалт байгуулав
2022.09.10 •
1м унших
Монголын анхны хамгийн өндөр бооцоотой тулаан буюу 600 сая төгрөгийн бооцоотой гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтага нар өчигдөр /2022.09.09/ мэргэжлийн боксын төрлөөр өрсөлдлөө. Тамирчид нийт найман үе тулалдсан бөгөөд гавьяат тамирчин Э.Цэндбаатар оноогоор илүүрхэж, ялалт байгуулав.
Тэд өнгөрсөн хоёр сарын хугацаанд хувийн бэлтгэлээ хангасан бөгөөд 70 килограммын жинд тулалдсан юм.