“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Өдөрлөгөөр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ололт амжилт болон нийгэмд тулгарч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэр, сайн туршлагаа олон нийтэд сурталчлан танилцуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар дараах төслүүдээ танилцуулж, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Тодруулбал, өдөрлөгт НЭМГ-ын харьяа:
-Хан-Уул Нэгдсэн эмнэлэг цахим эмчилгээний Телемедицин төслийн танилцуулга, дотрын үзлэг, зөвлөгөө
-Баянзүрх Эрүүл мэндийн төв “Гэр бүлийн сэтгэл зүйн зурган оношилгоо” төслийн танилцуулга, сэтгэлзүйн зөвлөгөө
-Сүбаатар Эрүүл мэндийн төв “Сонсголгүй охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах” төслийн танилцуулга, зөвлөгөө мэдээлэл
-Шүд, эрүү нүүрний төв шүдний үзлэг, зөвлөгөө
-Хүүхдийн сэргээн засах Бяцхан тэмүүлэл төв хүүхдийн хэл заслын үзлэг, хүүхдийн нурууны эмгэг үзлэг, сэргээн засах үзлэг зөвлөгөө өгч тус тус 20-иод эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна.