Хатан хаан II Элизабета таалал төгслөө
2022.09.09 •
1м унших
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан II Элизабета 70 жил сэнтийд заларсны эцэст 96 насандаа тэнгэртээ дэвшлээ. Түүний бие муудсаныг зарласны дараа Балморал эдлэнд гэр бүлийнхэн нь цуглаж, хатан хааныг эцсийн замд нь үдсэн бол Букингем ордны гадна олон мянган хүн цуглан гашуудаж байна.
Хатан хааны нөхөр, хунтайж Филип өнгөрсөн оны дөрөвдүгээр сард насан эцэслэснээс жилийн дараа ийнхүү II Элизабета тэнгэрт дэвшив. Харин түүний хүү Уэльсийн хунтайж Чарльз өнөөдөр III Чарльз хаан болсон талаар олон улсын хэвлэлүүд онцолжээ.