Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас шалгаж эхэллээ
2022.05.17 •
1м унших
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт АТГ-ын мөрдөгчид МоАХ-ны байр болон хамаарал бүхий газруудад нэгжлэг хийсэн байна.
Мөн уг хэргийг хараахан шүүхэд шилжүүлээгүй байгаа аж. Энэхүү хэрэгт холбогдуулж түүний орон тооны бус зөвлөх байсан Ц.Ууганбаярыг нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа юм.