Нийслэлийн Засаг дарга өчигдөр болсон НИТХ-ын үеэр хүүхдийн паркийг нийслэлийн мэдэлд оруулан тохижуулах санал гаргаж хурлаар дэмжигдсэн. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд 10.2 га газар дээр хүүхэд залуучуудад зориулсан цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байгуулж тохижуулах шийдвэр гарсан. 2015 оноос эхлээд хөрөнгө оруулагчийн зүгээс нийслэлийн төсөвт жил болгон 698 сая төгрөг төвлөрүүлсэн. Энэ мөнгө 2015, 2016 онд төвлөрч 2017 оноос олимпын гүүрний бүтээн байгуулалттай уялдуулан зогссон. Харин энэ жилээс эхлэн нийслэлийн засагт төвлөрүүлэх мөнгийг 800 сая болгон нэмэгдүүлсэн.
Паркийн бүтээн байгуулалтын ажил өргөжиж үйл ажиллагаа нь жигдэрсний дараа борлуулалтын орлогоос хамаарч нэмэлт орлогын нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр зорьж байна. Тус ажлын хүрээнд шугам хоолой, шинэчлэлийн ажил хийгдэж байна" хэмээв.